Т.Ариунзаяа тивийн наадамд мөнгөн медаль хүртлээ


Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа шигшээ барилдаанд ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Шигшээ барилдаанд БНСУ-ын бөх Парисын олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны дэлхийн аварга Ху Мимитэй барилдаж юүко үнэлгээгээр хожигдлоо. Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр БНСУ-ын Ким Жисүг нэмэлт цагт цэвэр ялснаар тивийн наадмаас анхны медалиа хүртэж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *