Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг энэ сарын 16-нд шүүхээр товлолоо


Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх болон Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх урьдчилан хэлэлцээд, талуудаас гаргасан тайлбар, хүсэлтийг сонсоод, шүүх хурлыг 10-р сарын 16-ны 11:00 цагт хийхээр товлов. Нийслэлийн Прокурорын газар тэдний хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1-3, 22.5-1, 22.4-5-т заасан үндэслэлээр ял төлөвлөжээ. Шүүгчээр М.Мөнхбаатар, улсын яллагчаар Л.Содбаяр, У.Дэндэвдорж нар ажиллаж байна.

Энэ хүмүүсийг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар АТГ шалгасан юм. БНСУ-ын “Эксим” банкнаас 148.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, 10 аймагт ДЦС барихаар шийдвэрлэж, уг төслийг 2019 онд эхэлсэн.

Уг төсөлд зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан атал Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх уг гэрээг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмснийг АТГ тогтоосон байна.

Үүнээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7 тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгожээ. Уг компанийг Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани аж. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ тогтоожээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *