“Херо” Б.Баатарыг цагдан хорих шаардлагагүй гэж шүүх шийдвэрлэлээ


Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газар энэ оны 3 дугаар сараас хойш шалгаж буй. Нийслэлийн Прокурорын газар Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хуурч зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм.

Нийслэлийн Прокурорын газар “Херо интертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ханджээ. Уг саналыг тус шүүх өнөөдөр /2026.10.02/ хэлэлцэв. Ингээд түүнийг цагдан хорихоос татгалзав.

Түүнийг нийслэлийн Прокурорын газрын саналаар 2026.09.25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг нь хориглоод байгаа. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Харин одоо түүнийг цагдан хорихоор прокурор санал гаргаж, түүнийг нь шүүх хэлэлцээд “Хорих шаардлагагүй” гэж үзлээ. Түүний хилийн хориг хэвээр үргэлжилнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *