Б.Баатарыг цагдан хорих шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурор дахин шүүхэд ханджээ


Б.Баатарыг Тагнуулын ерөнхий газар энэ оны 3 дугаар сараас хойш шалгаж буй. Нийслэлийн Прокурорын газар Б.Баатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хуурч зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан юм. Нийслэлийн Прокурорын газар “Херо интертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорихоор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ханджээ. Уг саналыг тус шүүх /2026.10.02/ хэлэлцэж, түүнийг цагдан хорихоос татгалзсан. Харин прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж, Б.Баатарыг цагдан хорьж шалгах шаардлагатай гэсэн үндэслэлээр өнөөдөр дахин шүүхэд хандсан.

19:00 цаг

Шүүх шийдвэрээ гаргаж Б.Баатарыг 30 хоног цагдан хорихоор боллоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *