Говь-Алтай аймгийн Цогт, Төв аймгийн зарим суманд ямааны годрон өвчин гараад байна. Уг өвчний халдвар цааш тархах эрсдэлтэй байгааг тус аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Цогт суманд малын гоц халдварт годрон өвчин туссан 3000 гаруй ямааг есдүгээр сарын 27-нд устгасан байна. Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт уг өвчний голомт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр баталгаажжээ. Үүнтэй холбоотойгоор өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоож, эргүүл, пост ажиллуулан, халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч байна. Мал эмнэлгийн байгууллагууд тандалт, шинжилгээг үргэлжлүүлж байгаа аж.
Годрон бол ямааны уушги, гялтанг гэмтээдэг гоц халдварт өвчин. Монгол Улсад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх албан ёсны зааврыг 2024 онд баталсан байна.
Төв болон зарим аймагт ямааны годрон өвчин гарсны улмаас олон тооны ямааг амьдаар нь устгаж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Энэ өвчний нөхцөл байдлын талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ. Тодруулбал:
• Ургац хураалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
• Ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ
• ХХААХҮ-ийн салбарын сонсголтой холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулах аж.
