20 сая төгрөгийн хахууль авсан байцаагчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ


Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах байцаагч Ш.А-д холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар хянаж дуусаад, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж…” ХХК 268 га талбайгаас ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй аж. Тэрхүү талбайнхаа хилийг хэтрүүлж, хөрс хуулжээ.

Үүнийг Ш.А илрүүлсэн ч тусгай зөвшөөрлийг цуцлалгүй, эрүүгийн хариуцлагад таталгүйгээр зөрчлийн хэрэг хэмээн үзэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. Үүнийхээ хариуд тус компанийн хувьцаа эзэмшигч В.Ж, хууль ёсны төлөөлөгч Р.Г нараас 20 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна.

Нийслэлийн Прокурорын газар В.Ж, Р.Г нарыг компанийнхаа ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүйн тулд бусдад хахууль өгсөн хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэдний хэргийг Ш.А-гийн хэрэгтэй хамт шүүхэд шилжүүлжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *