ШШГЕГ-ын дарга А.Намсаманд тэргүүтэй 10 албан тушаалтан 2026.09.14-нд тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы эсрэг, С.Амарсайхан маргааш нь тэдний эсрэг хэвлэлийн хурал хийж, бие биенийхээ тухай маш ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлж, нэр дурдагдсан хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудыг чөлөөлөх үүргийг ХЗДХ-ийн шинэ сайд Г.Тэмүүлэнг өгсөн юм.
Гэвч ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг Г.Тэмүүлэн сайд ажлаас нь чөлөөлөөгүй аж. Тэр өнөөдөр УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанд оролцохоор Төрийн ордонд дүрэмт хувцастайгаа иржээ.
Тэгэхээр Ерөнхий сайд Н.Учрал үнэндээ А.Намсаманд тэргүүтэй ШШГЕГ-ын дарга нарыг С.Амарсайханы эсрэг турхирч, түүнээс ХЗДХЯ-ыг авах арга хэрэглэсэн гэж үү? Эсвэл А.Намсамандын ард Г.Занданшатар, түүний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа болохоор Н.Учрал, Г.Тэмүүлэн хоёр дийлэхгүй байна уу?
