Н.Мягмар: 29.2 тэрбум төгрөгөөр хар машин худалдан авахаар төсөвт тусгасан


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2026.10.06/ УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө ирэх оны төсөвт тусгагдсан уу?

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар:

-Засгийн газраас 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж болох хар машин худалдан авах төсвийг тусгасан. Нийт дүнгээрээ 29,2 тэрбум төгрөг туссан байгаа. Нийтдээ 3000 машиныг ирэх оны эхний улиралд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 1000 машиныг хүлээн аваад, техникийн баталгаажуулалт хийгээд дуусаж байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *