Б.Баярбаатар: “Миний өргөж авсан хүүхэд энэ байна” гээд харуулчих” гэж би Ц.Элбэгдоржид хэлсэн


Төрийн ордонд өнөөдөр “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Уг сонсголыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр 2009-2017 онд ажилласны хувьд хэдэн үг хэлье. Сонсголд оролцож байгаа хүмүүс сонсож, уншиж байгаа зүйлдээ хэр итгэлтэй байгаа вэ? Эрүүгийн шинж чанартай юм ярьж байна шүү дээ. Хүний мах шарж идээд, хиншүүг нь үнэртсэн юм шиг.

Би Баярбаатараас асууя. Баярбаатартай уулъя гэж Ц.Элбэгдорж 2 удаа санал тавьсан юм байна лээ. Монголд байхад нь энэ сонсголыг зохион байгуулах боломж байсан. Гэвч явсан хойно нь сонсгол таарч байх шиг байна.

Энэ сонсгол нэг тал руугаа хэлбийчих вий дээ.

Хамгийн их мэдээлэл өгөх ёстой Л.Пүрэвсүрэнг оруулсангүй. Үгийг нь сонсох хэрэгтэй. Л.Пүрэвсүрэн энэ уулзалтад орсон хүн. Түрүүн манай өрөөгөөр орж ирж “Намайг гэрчээр дуудсангүй” гэж хэлж байна. Одоо гадаа сууж байна. “Энэ хүнийг оруулж ирж үгийг нь сонсгооч ээ” гэж би хүсэж байна.

УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Б.Баярбаатар:

-Манай сонсгол 6-р сард товлогдсон. Үүний дараа Ц.Элбэгдорж Монголд ирсэн. 9-р сарын 12-нд Монголоос явсан гэж би хэвлэлээс сонссон. Энэ сонсголд би гэрч дуудах эрхгүй. Энэ бол ерөнхий хяналтын сонсгол. Хянан шалгах түр хороонд гэрч дуудан, асууж болдог.

Надтай уулзъя гэж 2 удаа хүсэлт тавьсан. Би уулзаагүй. “Би тэр хүүхдүүдтэй уулзаад яах вэ. Тухайн үед миний өргөж авсан хүүхэд энэ байна” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр харуулчих” гэж би хэлсэн. 2 удаагийн уулзалт, 3 удаагийн саналаа би татгалзсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *