Иргэн Э.Баясалцэнгэл авто машины татварыг буцаан багасгахыг шаардаж, өнгөрсөн хугацаанд жолооч нараас авсан мөнгөний зөрүүг буцааж авахаар УИХ-ын нийтийн өргөдлийн систем (petition.parliament.mn)-д өргөдөл гаргасан юм. Машины татварыг 300 хувь, автозам ашигласны төлбөрийг 500 хувиар өсгөсөн нь үндэслэлгүй гэж үзсэн түүний саналыг 33.216 иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ.
Иймээс УИХ-ын Төсвийн болон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, түүний өргөдлийг хэлэлцээд, олонх нь дэмжсэнгүй. Энэ санал унасан тул ажлын хэсэг байгуулахгүй.
Нийслэлийн ИТХ 2024 оны сүүлчээр тээврийн хэрэгслийн татвар, авто зам ашигласны төлбөрийг нэмж, 2025.01.01-нээс мөрдүүлсэн юм.
Тээврийн хэрэгслийн татвар:
- “Приус” 36.000-108.000 төгрөг
- “Лексус 570” 188.100-564.300 төгрөг
- “Портер” 30.000-75.000 төгрөг
- “Ланд круйзер 200” 151.800-455.400 төгрөг
Авто зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-100.000 төгрөг
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000 төгрөг
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөг
