“Урьхан”-ы Б.Чинбатад залилуулсан гэх В.Ганзоригийг 2026.09.08-нд ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс суллаж, Улаанбаатар хот, Монгол Улсаас гарахыг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хориглосон. Үүнийг өөрчлөхөөр нийслэлийн Прокурорын газар тус шүүхэд ханджээ. Уг саналыг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагчийн өмгөөлөгч нарын тайлбар зэрэгтэй танилцаад, яллагдагч В.Ганзоригийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2026.10.11-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн хэргийн бусад оролцогчтой уулзахыг хориглов.
Ийн В.Ганзоригт авсан таслан сэргийлэх арга хэмжээг 1 сараар сунгалаа. Нэмээд түүнийг хэргийн бусад оролцогчтой уулзахыг хориглосон байна.
