3.9 грамм алт олборлосон хүмүүс 10.1 сая төгрөгийн өрөнд унав


Ч.М, Б.М нар хамтран Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт 2026 оны 8 дугаар сарын 3-4-нд шилжих шөнө металл хайгч ашиглан, хууль бусаар 3.9 грамм алт олборложээ. Тус аймгийн Прокурорын газар уг хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх өнгөрсөн 7 хоногт уг хэргийг хэлэлцээд, Ч.М, Б.М нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Тэднийг тус бүрийг нь 8.5 сая төгрөгөөр торгож, олборлосон алтыг нь улсын орлого болгожээ. Ухсан газрыг нь нөхөн сэргээлтийн зардалд 1.1 сая төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан металл хайгчийн үнэлгээ 500 мянган төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *