Старт-ап хөгжүүлэх хакатон (ideathon) тэмцээний бүртгэл эхэллээ


Нийслэлийн Бизнес, инновацын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран хэрэгжүүлж буй гарааны бизнесээ дараагийн шатанд гаргах, санаагаа бодит ажил хэрэг болгох хүсэлтэй залуус, бизнес эрхлэгчдэд зориулсан “SPARK UB STARTUP TOWN” 2 өдрийн ХАКАТОН (Ideathon) хөтөлбөрт урьж байна!

Хэзээ: 2026 оны 10 сарын 17–18 (2 өдөр)

Хаана: ШУТИС, 8-р байр, 12 давхарт

Шагналын сан: 6,000,000 ₮

Бүртгэл: Үнэгүй

Хөтөлбөрөөс юу хүртэх вэ?

  • Бизнес модел & Зах зээл, IR сургалтууд: Сургалт, мэргэжлийн зөвлөгөө
  • Менторшип: БНСУ-ын менторуудтай хамтран ажиллах, зөвлөгөө авч бизнес санаагаа хөгжүүлэх
  • Networking: Хөрөнгө оруулагчид (VC) болон акселераторуудтай (AC) уулзаж холбоо тогтоох боломж
  • Шүүгчдийн үнэлгээ: Ментор, шүүгчдээс тусгайлсан санал, зөвлөмж авах
  • Тусгай боломж: UB Startup Town-д нэгдэх боломж

Хэн оролцож болох вэ?: Шинэ бизнес санаатай, хөрөнгө оруулагч хайж буй хамт олон болон хувь хүн!

Бүртгүүлэх линк: https://docs.google.com/…/1FAIpQLScp4BU2ZsUupP…/viewform

Бүртгэл хязгаартай тул яг одоо бүртгүүлээрэй!

Холбоо барих: 80308037, 99191941, 70111291

Э-шуудан: ubstartuptown@gmail.com

НИЙСЛЭЛИЙН БИЗНЕС, ИННОВАЦЫН ГАЗАР

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *