УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо. Тус намын бүлэг 42 гишүүнтэй. Тэдний 41 нь өнөөдрийн хуралдаа суусан бол Х.Баттулга гишүүн ирээгүй байна. Санал хураалтад оролцсон 41 гишүүний 24 нь Б.Түвшинд, 17 нь Х.Тэмүүжинд санал өгчээ.
АН-ын бүлгийн даргын үүрэгт ажлаа О.Цогтгэрэл өнөөдөр түүнд хүлээлгэн өгөх юм байна. УИХ-ын гишүүн Б.Түвшин, Х.Тэмүүжин нар бүлгийн даргад нэр дэвших өрсөлдсөн юм.
