УИХ-ын байнгын хорооны 9 гишүүн ажилдаа ирсэнгүй


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.13/ 11:00 цагаас хуралдаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2026.10.13/ 14:00 цагаас хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсохоор товлосон байв.

Мөн “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцэх байлаа.

Гэвч ирц бүрдээгүй учир энэ хороо хуралдсангүй. Тус хорооны дарга М.Мандхай гишүүдийг 01:30 цаг хүлээсэн юм. 29 гишүүнтэй энэ хорооны 11 гишүүн ирсэн бол 3 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 2 гишүүн орон нутагт томилолтоор явсан, 1 гишүүн гадаад руу томилолтоор явж, 3 гишүүн чөлөө авчээ. Бусад 9 гишүүн өнөөдөр ажилдаа ирсэнгүй.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *