“BRAVO CIRCUS” эрсдэл, ур чадвар шаардсан үзүүлбэрүүдээ толилуулна


“BRAVO CIRCUS” циркийн тоглолт 2026 оны аравдугаар сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл Монгол бөхийн өргөөнд Монголын үзэгчдэд зориулсан тоглолт зохион байгуулах талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тоглолтын хөтөлбөрт ах дүү Адилын “Эр зоригийн дууль”, Араманы “Үхлийн цагираг” зэрэг эрсдэл, ур чадвар шаардсан үзүүлбэрээс гадна илбэ, алиалагчийн үзүүлбэр, агаарт нисэгчид болон дугуйт тэшүүрийн үзүүлбэр багтжээ. “NOMADIC TROUPE”-ийн дугуйт тэшүүрийн үзүүлбэр, “MONGOLS TROUPE”-ийн шидэх банзны үзүүлбэр, морьтны ур чадвар, хөөрхөн пудель нохдын үзүүлбэр зэрэг олон төрлийн сонирхолтой хөтөлбөр үзэгчдийг хүлээж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *