Хог шатааж байгаад түймэр алдсан хүнд 1 жил тэнсэх ял оноожээ


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Дунд даваанд амьдардаг Ц.Э 2025 оны 4 дүгээр сарын 28-нд хог хаягдлаа гэрийнхээ гадна ил шатааж байгаад, гал алдаж, ой хээрийн түймэр тавьсан юм. Тус аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км зайтай газарт дэгдсэн энэ түймрийг 4 хоногийн дараа 5 дугаар сарын 2-нд унтраасан.

Түймрийн улмаас 5,316.64 га (ой, бэлчээр, тариалангийн талбай) талбай шатаж, байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор шатаж, 13 иргэн, 2 хуулийн этгээд нийт 139.8 төгрөгөөр хохирчээ.

Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Ц.Э-г “Гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар боллоо. Тэр аж ахуйн нэгж, иргэн, байгальд учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө барагдуулжээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *