Хүүхэд, гэр бүлийн шүүх зөвхөн нийслэлд ажиллана


УИХ 2026.07.03-нд Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль баталсан.
Уг хуулийг 2026.11.01-нээс дагаж мөрдөнө. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.11.01-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Монгол Улсад анх удаа гэр бүл, хүүхдийн хэргийг дагнан шийдвэрлэх тус шүүх нийслэлийн Багануураас бусад Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг харьяалан ажиллана.

Монгол Улсад гэр бүлийн хэргийн 60 хувь нь нийслэлд гардаг. Хэргийн ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт үндэслэн нийслэлд анхны дагнасан тойргийн шүүх байгуулахаар болжээ. Багануур дүүргийн шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн гэр бүлийн хэргийг нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. Харин орон нутагт гэр бүлийн хэрэг харьцангуй бага гардаг тул одоогоор тусгайлан дагнасан шүүх байгуулаагүй. Тиймээс тухайн нутаг дэвсгэрийн ердийн шүүх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *