Япон Ангараг гарагийн дагуул Фобосоос дээж авчирна


Япон улс Ангараг гарагийн Фобос дагуулаас дээж авч, эх дэлхийд хүргэх анхны улс болох зорилт тавьжээ. Энэ хүрээнд “MMX” нэртэй сансрын хөлгийг аравдугаар сарын 20-нд Кагошима мужийн Танэгашима сансрын төвөөс “H3” пуужингаар хөөргөхөөр бэлтгэж байна.

Сансрын хөлөг Германы Сансар судлалын төв болон Францын Сансрын агентлагийн хамтран бүтээсэн “Idefix” нэртэй жижиг төхөөрөмж авч явна. Энэ төхөөрөмж Фобосын гадаргууд бууж, хөрсийг нь шинжлэхээс гадна үндсэн сансрын хөлөг буухад тохиромжтой цэгийг тодорхойлоход тусална.

Таван жил орчим үргэлжлэх уг ажиллагааны хүрээнд Фобосоос дээж цуглуулж, эх дэлхийд буцаан авчрах юм. Дээж бүхий капсулыг 2031 оны санхүүгийн жилд эх дэлхийд буцаахаар төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *