АНУ-ын Флорида мужийн Ки-Уэст хотод аравдугаар сарын 18-нд жил бүр зохион байгуулдаг “Zombie Bike Ride” дугуйн парад болж, мянга мянган хүн зомбины дүрд хувиран оролцжээ.
Оролцогчид дөрвөн миль буюу 6.4 км замыг дугуйгаар туулсан байна. Тэдний хувцас, нүүр будалт нь “Little Shop of Horrors”, “Grease” зэрэг кино, поп соёлын бүтээлээс санаа авчээ.
