ЭМД-ын сангийн 557.9 тэрбум төгрөгийн тал нь ердөө 11 эмнэлэгт очжээ


Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-ийн хөрөнгийн захиран зарцуулалтад дүн шинжилгээ хийж, Ерөнхий сайд болон холбогдох сайд нарт Зөвлөмж хүргүүлээд байна.

Хувийн 192 эмнэлэгт олгосон 557.9 тэрбум ₮-ийн 47%-ийг ердөө 11 эмнэлэг авсан. Улсын ба хувийн эмнэлгүүдийн санхүүжилт 4-12 дахин ялгаатай олгогдож байна.

ЭМДЕГ ирсэн нэхэмжлэлийн дөнгөж 30-46%-ийг хянаж байгаа нь хангалтгүй тул хяналтын системд Хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэв.

АТГ-аас тус Зөвлөмжийн биелэлтийг 2026 оны 12 сарын 10-ны дотор тайлагнахыг даалгалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *