“Хөдөө аж ахуйн корпорац” 106 тонн улаанбуудай хадгалаад байна


“Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК энэ намар 427 иргэн, аж ахуйн нэгжээс стандартын шаардлага хангасан хүнсний 106 тонн улаанбуудай худалдан авч, 7 салбар агуулахдаа хадгалаад байна. Уг буудайг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанаас авчээ.

Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7500 тоннын багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүртэй, автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногоо нөөцөлж буй аж.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор хүнс, хөдөө аж ахуйн салбарт 120 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг газар тариалангийн салбарт зориулна.

Улсын хэмжээнд энэ онд нийт 580.4 мянган га талбайд үр суулгажээ. Үүнийг ангилбал:

  • 369.7 мянган га-д үр тариа суулгасан юм. Үүний 317.9 мянган га нь улаанбуудайнх.
  • 12.8 мянган га-д төмс,
  • 13.4 мянган га-д хүнсний ногоо,
  • 94.1 мянган га-д малын тэжээл,
  • 90.4 мянган га-д тосны ургамал

Ургацын урьдчилсан баланс:

  • 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай
  • 168.2 мянган тонн төмс,
  • 218.4 мянган тонн хүнсний ногоо,
  • 50.4 мянган тонн тосны ургамал,
  • 201.8 мянган тонн малын тэжээл

Ургац хураалт 2026.10.19-ний байдлаар

  • 303.2 мянган га-талбайгаас 509.2 мянган тонн үр тариа,
  • 12.8 мянган га-гаас 169.1 мянган тонн төмс,
  • 11.9 мянган га-гаас 169.1 мянган тонн хүнсний ногоо,
  • Малын тэжээл 67.7 мянган га-аас 189.0 мянган тонн,
  • Тосны ургамал 47.5 мянган га-аас 30.8 мянган тонн хураагаад байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ургац ахиу байгаа юм. Үүнд:

  • Улаанбуудайн ургац 147.3 мянган тонноор буюу 40.9 хувиар,
  • Төмс 63.1 мянган тонноор буюу 40.7 хувиар,
  • Хүнсний ногоо 15.4 мянган тонноор буюу 10.1 хувиар,
  • Таримал тэжээл 69.1 мянган тонноор буюу 46.8 хувиар,
  • Тосны ургамал 1.4 мянган тонноор буюу 8.5 хувиар ахиу байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *