Хөгжлийн банкны гэх хэргийг УДШ өнөөдөр хэлэлцэнэ


Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хянана. Уг хэргийг тус шүүх 2026.09.29-нд хянан хэлэлцэж, нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзэн, хойшлуулсан юм.

2022 он. Хэрэг шүүхэд шилжив

Прокурор Хөгжлийн банкны хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкинд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулсан байна.

2023 он. Анхан шатны шүүх цагаатгав

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Алтанхуягт холбогдох хэргийг хэлэлцээд цагаатгасан байна.

2024 он. Давж заалдах шат мөн цагаатгав. Дээд шүүх буцаав

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах шийдвэр гаргасан ч Улсын дээд шүүх тухайн оны арванхоёрдугаар сард холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

2025 он. Дахин хэлэлцээд цагаатгав

Анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж, 2025 оны есдүгээр сард Н.Алтанхуягийг дахин цагаатгасан байна.

2026.03 сар. Давж заалдах шат цагаатгалыг хүчингүй болгов

Гуравдугаар сарын 10-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаажээ. Шүүхийн тайлбарт нотлох баримтад үндэслэн хууль ёсны, бодитой дүгнэлт хийгээгүй, өмнөх шийдвэрийн алдааг давтсан гэж дурдсан байна.

2026.09.10 Улсын дээд шүүхэд гомдол гаргав

Н.Алтанхуяг болон бусад шүүгдэгч, өмгөөлөгчид давж заалдах шатны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Есдүгээр сарын 29-нд хуралдааныг нэмэлт судалгаа шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулж, аравдугаар сарын 23-нд дахин хэлэлцэхээр товлосон байна.

Шүүгдэгч Д.Даваасамбуу, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх, шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа, шүүгдэгч Ц.Баатарбилэг, “НВЦ” ХХК нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, иргэний хариуцагч “Кью Эс Си” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхтэмүүлэн, шүүгдэгч Г.Батдоржийн өмгөөлөгч К.Манлай, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг, шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч М.Баярмагнайн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр нарын хамтран, шүүгдэгч Г.Галсанням, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, Д.Түмэнжаргал нарын хамтран, шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, иргэний хариуцагч “Энержи ресурс” ХХК-ийн өмгөөлөгч А.Даваабилэг нар УДШ-д гомдол гаргасан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *