Монгол Улсад өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 188 удаа түймэр гараад байна. Үүний 40 нь ойн, 148 нь хээрийн түймэр. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29%-иар буурсан байна.
Ой, хээрийн түймэр зүүн бүсэд хамгийн их гарлаа. Дорнод аймагт 66, Сүхбаатар аймагт 46, Хэнтий аймагт 31 түймэр дэгджээ.

Ой, хээрийн түймрээс аврагчид 3 айлын 8 хүнийг аварч, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг аюулгүй болгож, нийт 3760 малыг нүүлгэн шилжүүлжээ. Урьдчилсан байдлаар ойн 11.278 га, хээрийн 1,896,666 га талбай түймэрт өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Түймэр унтраах ажиллагаанд онцгой байдлын байгууллагын 2216, хил хамгаалах байгууллага, зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллага, орон нутгийн 4204 хүн, нийт 6734 хүн, 2 нисдэг тэрэг, 1170 автомашинтай ажилласан байна.
