Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөллөө


Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай өнөөдөр Засгийн газрын гишүүд хуралдаанаараа ярилцжээ. Сангийн сайд З.Мэндсайхан 2 хоногийн өмнө Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн харин ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд сануулах арга хэмжээ авчээ. ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн тэгвэл Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсийг ажлаас нь чөлөөлсөн аж.

Нөмрөгт түймэр дэгдэх үед байсан хүмүүс:

  • Э.Гантулга – Хилийн боомтын захиргааны дарга
  • Ц.Насанхүү – Хилийн боомтын захиргааны төлөөлөгч
  • Ясухиро Очи – “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал
  • Б.Отгончимэг – “Мобиком” корпорацын гүйцэтгэх захирал
  • Б.Мөнхзориг – “Мобиком” корпорацын бизнес хариуцсан дэд захирал
  • А.Даваасүрэн – “Мобиком” корпорацын Стратеги, төслийн удирдлагын албаны захирал
  • Б.Ашима – “Мобиком” корпорацын инженер
  • Л.Батболд – “Мобиком” корпорацын жолооч
  • Б.Баярбаатар – “Мобиком” корпорацын жолооч
  • Д.Даш – Дорнод аймгийн Халхгол сумын эмнэлгийн эрхлэгч
  • Д.Энхмягмар – Жолооч
  • Б.Оргилболд – Орон нутгийн иргэн
  • Б.Амар -Орон нутгийн иргэн
  • З.Алтаннаран – Жолооч

Ерөнхий сайд Н.Учрал 10-р сарын 26-нд Нөмрөгийн асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд, Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд үүрэг болгосон юм.

БОУАӨЯ 2026.10.25-нд “Sentinel-2” хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн, Нөмрөгийн ДЦГ орчмын хээрийн түймэрт өртсөн талбайг зураглажээ. Үүнээс харвал тус газрын нийт талбай 587,744.1 га аж. Үүний 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6% нь түймэрт өртөөгүй байна.

Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртжээ. Үүнийг оруулаад, тухайн зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *