Хятадын санах ойн чип үйлдвэрлэгч CXMT компани хиймэл оюуны процессорт ашигладаг өндөр хурдны HBM3E санах ойн чипийг ойрын хоёр сарын хугацаанд хязгаарлагдмал хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. Гэхдээ үйлдвэрлэсэн чипийнх нь ердөө 20–30 хувь нь шаардлага хангаж байгаа талаар эх сурвалжууд Reuters агентлагт мэдээлсэн байна. Энэ алхам нь Хятад улс гадаадын технологиос хамааралтай байдлаа бууруулах зорилгын хүрээнд хийж байгаа юм.
Хятадын компани хиймэл оюуны дэвшилтэт санах ойн чип үйлдвэрлэнэ
