Дарханы ДЦС-д 2026.10.29-ний 21:00 цагийн үед гарсан гэмтлийн талаар тус станцын ерөнхий инженер ингэж тайлбарлав.
“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал:
-Станцын ерөнхий хуваарилах байгууламжаас дотоод хэрэгцээний шийн тэжээдэг ваакум таслуур буудаж, станц бүрэн зогссон. Энэ таслуур битүү ячааканд суурилдаг. Ячаакандаа тургисан, оч хаясан. Үүнийг галын хор ашиглаж, бид өөрсдөө унтраасан.
Үүний дараа станцыг сэргээх арга хэмжээ авч, шийнүүдээ шалгаж, туршаад 00 цаг гэхэд системээс хүчдэл авсан. 2026.10.30-ны шөнийн 03:42 цагт эхний зуух машинаа галлаж, залгасан. Ингээд станц сэргэсэн.
Гадаа -9 градус хүйтэн байвал дулааны шугам сүлжээний усыг 76 хэмд байлгах ёстой. Энэ температур өчигдөр орой 48 градус болж, буусан. Одоо бол температур хэвийн горимд орсон. Даралттай горимоо хэвийн барьж байна.
Ваакум таслуур буудсан шалтгааныг бид тоноглолын эдэлгээтэй холбоотой гэж үзэж байгаа. Манай станцад олон жил ашигласан, хуучирсан тоног төхөөрөмж элбэг.
Имй гэмтэл гарсанд хүний буруу байгаагүй. Ямар нэг төхөөрөмж сэлгэн залгаагүй, хэвийн ажиллаж байсан тоноглолд гэмтэл гарсан. Одоо станц 4 зуух, 3 турбинтай ажиллаж байна. Дулааны сүлжээн дэх усны температур 75 хэм байна.
