Дарханы ДЦС-ын гэмтлийг засжээ


Дархан-Уул аймгийн дулааны цахилгаан станцад өчигдөр (2026.10.29) орой 20:56 цагт гарсан гэмтлийг өнөөдөр (2026.10.30) 03:00 цагийн үед засжээ. 41 жил ажиллаж буй энэ станц хуучирсны улмаас тоног төхөөрөмж нь элэгдсэн байна. Үүний улмаас гэмтэл гарсан гэж урьдчилсан байдлаар үзэж буй аж. Үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, арга хэмжээ авахаар Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус станц Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын 74.000 ам км нутаг дэвсгэрт орших нийт 60.000 хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *