Нийгмийн даатгалын байгууллагууд маргааш ажиллана


Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд маргааш (2026.10.31) ажиллана. Засгийн газрын тогтоолоор 7 дугаар сарын 17-ны ажлын өдрийг 10 дугаар сарын 31-нд шилжүүлсэн юм. Тиймээс маргааш иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын байгууллагуудаар ажлын цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх боломжтой.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар төрийн байгууллагууд 7 дугаар сарын 17-ны баасан гарагт амарсан. Тухайн өдөр нь ажлын өдөр байсан тул 2026 онд багтаан нөхөж ажиллахаар болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *