Үндэсний их баяр наадмаар өнөө жил барилдахаар бүртгүүлсэн ч ирж барилдаагүй, Багахангай дүүрэг, Дархан-Уул аймгийн наадмаар барилдсан ч 4, 5-ын даваанд гарч барилдаагүй бөхчүүдийн талаарх асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл 2026.10.10-нд хэлэлцэв. Тэдний уршгаар наадамд барилдах хүсэлтэй бусад бөх барилдаж чадаагүй. Барилдаанаа дуусгалгүй, наадмаа дундаас нь орхиж явсан бөхчүүд наадамчин олныг үл хүндэтгэсэн юм.
Үүнтэй холбоотойгоор тус холбоонд санал, гомдол цөөнгүй иржээ. Иймд улсын наадамд бүртгүүлээд барилдаагүй 44 бөх, Багангай дүүргийн наадамдыг орхисон 5 бөх, Дарханы наадмыг хаяж явсан 2 бөхөд МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл Ёсзүйн дүрэм зөрчсөнд тооцож, хариуцлага тооцлоо.
Багахангай дүүргийн баяр наадмаар 4-ийн даваанд гаралгүй хаяж явсан, улсын заан Ц.Мягмарсүрэнгийн барилдах эрхийг 24 сар буюу хоёр жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэжээ.
Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, улсын начин Д.Цэрэнтогтохыг бүх шатны барилдаанд 4 сар барилдахыг хориглов.
Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, сумын харцага Р.Амгаланбаатар 2026.07.09-нд сумынхаа наадамд барилдаа гаргасан үйлдлийг монгол бөхийн жудагт харш гэж үзэн, бүх шатны барилдаанд 2 жил 8 сар барилдах эрхийг нь хаслаа.
Улсын баяр наадамд бүртгүүлээд, барилдаагүй, МҮБХ-нд тайлбар ирүүлээгүй, сонсголд биечлэн ирээгүй доорх бөхчүүдийн барилдах эрхийг 1 жил 2 сараар хаслаа. Үүнд:
- 1. Улсын начин Б.Баатарцол
- 2. Аймгийн арслан О.Өлзиймөнх Ду
- 3. Аймгийн арслан Ж.Батбилэг То
- 4. Аймгийн заан М.Баярмандах Сэ
- 5. Аймгийн харцага Ч.Дагвадорж ГА
- 6. Аймгийн начин Б.Баяраа Ap
- 7. Аймгийн начин Ш.Билгүүндалай Ор
- 8. Аймгийн начин П.Цэвэгжав Ув
- 9. Аймгийн начин Б.Гүррагчаа Тө
- 10. Аймгийн начин О.Ерболсын БӨ
- 11. Сумын заан Л.Гансүх Хэ
- 12. Сумын заан Ц.Энхбаяр ГА
- 13. Сумын заан А.Анхбаяр Төв
- 14. Сумын заан Ж.Балжинням Ар
- 15. Сумын заан Э.Энхцаг Ар
- 16. Сумын заан Д.Батсүх Тө
- 17. Сумын заан С.Тэмүүлэн ГА
- 18. Сумын заан Н.Мягмарсүрэн Ар
- 19. Сумын заан Д.Худабек БӨ
- 20. Сумын заан Т.Түвшинжаргал Өв
- 21. Сумын заан Ц.Отгонбаяр Хо
- 22. Сумын заан Ц.Түмэндэмбэрэл ГА
- 23. Сумын харцага Б.Энэрэл За
- 24. Сумын начин (сумын заан) О.Одбаяр Тө
- 25. Сумын начин Т.Сумьяабазар ГА
Улсын баяр наадамд бүртгүүлээд, барилдаагүй, МҮБХ-нд тайлбар ирүүлсэн ч сонсголд биечлэн ирээгүй доорх бөхчүүдийн барилдах эрхийг 10 сараар хаслаа. Үүнд:
- 1. Улсын харцага Г.Батбаяр
- 2. Аймгийн начин Ц. Чагнаадорж Бу
- 3. Сумын заан Б.Лхагваа За
- 4. Сумын заан Д.Дашзэвэг Өв
- 5. Сумын заан /Аймгийн арслан Г.Түвшинтөр За
- 6. Сумын заан Д.Бадам-Очир Ув
- 7. Сумын начин Ц.Буянтогтох Tө
- 8. Аймгийн арслан Ц.Адъяа Ховд
- 9. Сумын заан П.Нэмэх ГА
Улсын баяр наадамд бүртгүүлээд, барилдаагүй, МҮБХ-нд тайлбар ирүүлсэн, сонсголд биечлэн ирсэн доорх бөхчүүдийн барилдах эрхийг 6 сараар хаслаа. Үүнд:
- 1. Аймгийн заан Б. Түвшинтулга Дог
- 2. Аймгийн начин Б.Баатарболд Сэ
- 3. Аймгийн начин М.Балжинням ГА
- 4. Аймгийн начин Б.Билгүүнтөгс Ув
- 5. Аймгийн начин Б.Бэх-Очир Бу
Аймаг, дүүргийн наадамд бүртгүүлж барилдаад, дундаас нь орхиж явсан, МҮБХ-нд тайлбар ирүүлсэн, сонсголд биечлэн ирсэн доорх бөхчүүдийн барилдах эрхийг 9 сараар хаслаа. Үүнд:
- 1. Улсын начин Г.Дармаажанцан /4-ийн даваанд
- 2. Аймгийн арслан Б. Тайван Хо 4-ийн даваанд
- 3. Аймгийн арслан Х.Болдбаатар За /4-ийн даваанд
- 4. Аймгийн арслан Б.Даваадалай Хо 4-ийн даваанд
- 5. Аймгийн хурц арслан С.Очирбат Да /5-ын даваанд
- 6. Аймгийн хурц арслан /Улсын начин Б.Өсөхбаяр/ 5-ын даваанд


