Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний Х:7 чиглэлийн автобусыг Яармагийн 3-р буудал хүртэл явуулахаар Нийтийн тээврийн бодлогын газар шийдвэрлэлээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хүлээх хугацааг богиносгох зорилгоор Х:7 “Туул тосгон-Биокомбанит-Хангарди цогцолбор” чиглэлийн автобусны замналд өөрчлөлт оруулж, Х:7 “Туул тосгон-Биокомбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөв.
Энэ замналд ийм өөрчлөлт оруулснаар тухайн чиглэлийн автобус Яармагийн 3-р буудлаас эргэж, зорчигчид автобус хүлээх хугацаа богиносож байгаа аж. Энэ өөрчлөлтийг 2026.11.01-нээс мөрдөнө.
