Шатахууны шуурхай штаб ШТС-уудын үйл ажиллагаа, замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авч байна. Зарим ШТС шатахууны үлдэгдэлтэй атлаа олгохоо дур мэдэн зогсоосон нь шалгалтаар илэрчээ. Үүнтэй холбоотойгоор үлдэгдэл шатахууныг жолооч нарт хэвийн олгуулах арга хэмжээ авч эхэллээ. Үүний тулд дараах арга хэмжээг авч байна. Үүнд:
• ШТС-уудад өнөөдрөөс улсын байцаагч томилон ажиллуулж эхэллээ. Тэд станцуудын үйл ажиллагаанд хяналт тавина.
• Шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчлэн оруулж, иргэдийг бодит мэдээллээр хангана.
• Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулна.
• Талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгаж, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулна.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилнэ. Холбогдох байгууллагаас байцаагч томилон, үүнд хяналт тавиулна.
