Нийслэлийн МАН-ын хорооны 36-р бага хурал 2026.11.07-нд 10:00 цагт болно. Энэ хурлаар нийслэлийн МАН-ын хороог цаашид хэн удирдах вэ гэдгийг шийдэх даргын сонгууль зохион байгуулна.
Энэ хуралд одоогийн дарга Х.Нямбаатар оролцож, тайлангаа тавих учиртай. Гэвч тэр биеэр ирэхгүй, цахимаар оролцох сурагтай. Түүний албан тушаалд нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва өрсөлдөхөө мэдэгдээд байна.
