Перу улсад гурван гадаадын иргэний ачаанаас 3000 гаруй аалз илрүүлжээ


Перу улсын эрх баригчид Германы хоёр, Польшийн нэг иргэн Германд нисэх гэж байхдаа чемодандаа оймсонд нуусан 3000 гаруй тарантул аалзыг хууль бусаар тээвэрлэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Энэ талаар тус улсын Ойн аж ахуй, зэрлэг амьтдыг хамгаалах үндэсний алба (Serfor) арваннэгдүгээр сарын 4-нд мэдээлсэн байна.

Нууц мэдээллийн дагуу шалгалт явуулсны дараа гаалийн болон байгаль хамгааллын албаныхан гурван чемоданаас аалзнуудыг илрүүлжээ. Тэдгээрийг өндөг, залуу болон нас бие гүйцсэн зэрэг хөгжлийн янз бүрийн үе шатанд байхад нь оймсонд нуусан байв.

Мэргэжилтэн Кора Суаресийн мэдээлснээр, чемодан бүрээс 15–22 оймс олдсон бөгөөд оймс бүрд өөр өөр тоо хэмжээ, төрөл зүйлтэй аалз байжээ. Хураан авсан аалзнуудын дунд Brachypelma, Pamphobeteus, Avicularia төрлийн зүйлүүд багтсан байна.

Эдгээр аалз нь өнгө, биеийн хэмжээгээрээ цуглуулагчдын сонирхлыг татдаг бөгөөд хууль бус худалдаанд зориулагдсан байж болзошгүй гэж албаныхан үзжээ.

Гурван иргэнийг нислэгийн бүртгэл хийлгэж байх үед нь саатуулж, байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тэдэнд холбогдох хэргийг Байгаль орчны асуудал хариуцсан тусгай прокурорын газар шалгаж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *