14 хоногт 88 хүн угаартжээ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 10-р сарын 27-ноос 11-р сарын 9-ний хооронд угаарын хийд 88 хүн хордож, эмнэлгийн тусламж авчээ. Тэдний 43% нь эрэгтэй, 57% нь эмэгтэй. Насаар нь авч үзвэл 43% нь 0-17 настай хүүхэд байв. Эмнэлэгт ирсэн хүмүүсийн 38%-ийнх нь биеийн байдал хүндэвтэр байжээ.

Угаарын хийд хордсон хүмүүсийн байршлыг харвал:

  • Сонгинохайрхан дүүрэгт 33 хүн
  • Чингэлтэй дүүрэгт 20 хүн
  • Баянзүрх дүүрэгт 16 хүн
  • Хан-Уул дүүрэгт 11 хүн
  • Сүхбаатар дүүрэгт 3 хүн
  • Баянгол дүүрэгт 2 хүн
  • Архангай, Ховд аймагт 3 хүн


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *