Дарханд 1344 айлын орон сууц ашиглалтад оржээ


Дархан-Уул аймагт 2026 оны III улирлын байдлаар 22 байршилд 1344 айлын орон сууц ашиглалтад оржээ. Одоо 75 байршилд 5433 айлын орон сууц барьж байна. 2025 онд тус аймгийн нийт 19 байршилд 1317 айлын орон сууц ашиглалтад оруулжээ.

Тус аймгийн Статисикийн газрын мэдээллээр Дарханд шинэ орон сууцны 1 ам м талбайн дундаж үнэ 3.8-4.2 сая төгрөг байна. Хамгийн хямд орон сууцыг 3.3 сая төгрөгөөр борлуулж байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *