У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн үүрэг ажлаас чөлөөлөхийг байнгын хороо дэмжлээ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2026.11.18) хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тус хорооны 32 гишүүний 18 нь өнөөдрийн хуралдаанд оролцов. Тэдний 14 гишүүн Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг зөвшөөрч, 77%-иар уг саналыг дэмжив.

Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож, тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг тус хороо хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн шийдвэрийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож, ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаанаа хэлж, хүсэлтийг нь ёсоор болгохыг хүссэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *