Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан асуудлынхаа талаар сэтгүүлчдэд сайд нар мэдээлэл хийлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат:
-Энэ онд 1990-ээд оноос хойших хамгийн өндөр ургац авлаа. Засгийн газрын хувьд хаврын тариалалтыг хугацаанд нь эхлүүлэхийн тулд тариаланчдын тулгамдаж байсан зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн зээл олгосон.
Хаврын тариалалтад зориулж 1245 иргэн, аж ахуйн нэгжид 8000 орчим тонн шатахууныг 3400 төгрөг буюу хамгийн бага ханшаар нийлүүлж, 1.4 сая тн ургац хураан авлаа. Гурил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 80 хувийг дотоодоосоо хангах бололцоотой боллоо.
