2026.11.19-ний 00:01 цагаас эхлэн энгийн АИ92 бензиний үнэ 3440, евро АИ92 бензиний үнэ 4500 төгрөг болж, хямдарлаа. Энгийн АИ92 шатахууны үнэ 150, евро АИ92 бензиний үнэ 1000 төгрөгөөр буурсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр “Манай улс өмнө нь ОХУ-аас нийт шатахууныхаа 90%-ийг авдаг байсан. Одоо ОХУ-аас 70%-ийг нь, 30%-ийг нь Хятад, Өмнөд Солонгосоос авч байна. Энэ сард 90 мянган тн шатахуун авч байна. Энэ бол сайн хэрэг.
Монголбанктай ярилцсаны дагуу зээлийн хүү дээр 7%-ийн дэмжлэг үзүүлээд, шатахууны нөөц бүрдүүлж эхэлсэн. Үүний хүрээнд ЗГ өнөөдөр шийдвэр гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан, хүүгийн 7%-ийг Монголбанк дэмжээд, урт хугацааны зээл гаргасан.
Үүний үр дүнд өнөө шөнийн 12:00 цагаас энгийн АИ92 шатахууны үнэ 150, евро АИ92 бензиний үнэ 1000 төгрөгөөр хямдарна” гэж мэдэгдсэн юм.
