Израилийн арми Газын зурвасын гал зогсоох шугамыг давж ажиллагаа явуулжээ


Израилийн арми Газын зурвасын төв хэсэгт байрлах Нусейрат дүрвэгсдийн хуарангийн ойролцоо хуурай замын ажиллагаа явуулсан байна. Палестины оршин суугчдын мэдээлснээр, Израилийн танкууд гал зогсоох хэлэлцээрээр тогтоосон “Шар шугам”-ын цаана нэвтэрч, их бууны цохилтын дэмжлэгтэйгээр урагшилжээ. Израилийн арми уг ажиллагааг ХАМАС бүлэглэлийн ашиглаж байсан хонгилыг илрүүлж, устгах зорилготой гэж тайлбарласан бол ХАМАС гал зогсоох хэлэлцээрийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн буруутгасан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *