Claude хиймэл оюуныг хөгжүүлэгч АНУ-ын Anthropic компани хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох замаар 81.3 тэрбум ам.доллар татан төвлөрүүлжээ. Нэгж хувьцааны үнийг 83 ам.доллараар тогтоосон бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 1.5 их наяд ам.долларт хүрсэн байна. Энэ нь хиймэл оюуны томоохон загвар хөгжүүлэгч компаниудын хувьд түүхэн дээд хэмжээний IPO болж байна. Гэхдээ тус компани хиймэл оюуны дэд бүтэц, тооцоолох хүчин чадалд асар их хөрөнгө зарцуулж байгаа нь ашигт ажиллагаанд нь томоохон сорилт учруулж байна.
Хиймэл оюуны Anthropic компани түүхэн дээд хэмжээний IPO хийж, 81.3 тэрбум ам.доллар татжээ
