С.Наранцогт: Монголбанк үнэт цаас гаргаж, 2012-2025 онд 6 ихнаяд төгрөгийн хүү төлсөн


Монголбанкнаас 2026.09.30-ны өдөр ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр парламент хэлэлцэв. Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн дүгнэлт, сургамж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлж, цогцоор нь шийдвэрлэх багц шийдлийг санал болгосон. Эдгээр арга хэмжээ Монголбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегид тусгасан шинэчлэлийн эхлэл болж байгаагаараа онцлог.

Сүүлийн 15 жилийн зөвхөн тавд нь инфляц зорилтод түвшинд хүрч чаджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны 10 дугаар сард инфляц 13.4 хувь болж, зорилтоос хоёр дахин гаруй өндөр болж нэмэгдсэн байна. Инфляцын 61 хувь буюу 8.2 нэгж хувь нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотой шатахууны үнийн өсөлт, дотоодын мах, хүнсний үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалсан.

Гэвч суурь инфляц ч мөн өсөж байна. Суурь инфляц хоёрдугаар сард 4.2 хувьтай байсан бол 10 дугаар сард 7.4 хувь болжээ. Энэ нь үнийн дарамт өргөн тархаж байгааг харуулж байна. Олон жил үргэлжилсэн өндөр инфляц нь гадаад, дотоод нөхцөл байдал, нийлүүлэлтийн саатал, ган, зуд зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой хэдий ч үндсэн шалтгаан нь эдийн засгийн бүтээмжээс давсан мөнгөний нийлүүлэлт, түүнийг бий болгож буй тогтолцоо/механизм бий болж томорч байгаатай холбоотой. тэрбээр бүтээмжийг дэмждэггүй, инфляцын дарамт байнга үүсгэдэг мөнгөний илүүдэл 3 гол сувгаар бий болж байгаа. 2012 оноос хойш Монголбанк ипотек, үнэ тогтворжуулах, цар тахлын дэмжлэг зэрэгт нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон нь Төв банк жил бүр дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувьтай тэнцэх төсвийн шинжтэй зардлыг санхүүжүүлсэн гэсэн үг. Түүнчлэн Төв банк валютын зах зээлийн зохицуулагч биш. Харин хамгийн том худалдан авагч, хамгийн том нийлүүлэгч болсон. Өнөөгийн энэ тогтолцоо нь мөнгөний зах дээр богино хугацаат төгрөгийн илүүдлийг байнга бий болгодог механизм бий болгожээ. Мөн урт хугацаат своп хэлцлүүд валютын улсын нөөцийг нэмэгдүүлдэг талтай ч 2013-2022 онд своп, деривативын хэлцлүүдээс Төв банк 1.6 их наяд төгрөгийн бодит алдагдал хүлээсэн. Мөн сүүлийн 15 жилд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаараас давсан төсвийн алдагдлын нийт дүн 12.6 их наяд төгрөг байна.

Эдгээр сувгаар үүссэн илүүдэл мөнгийг татахын тулд Монголбанк Төв банкны үнэт цаас гаргаж, 2012-2025 онд 6 ихнаяд төгрөгийн хүү төлсөн. Өөрийн хөрөнгийн дутагдалтай Монголбанк орлогоороо энэ зардлыг нөхөхгүй тул хүүг шинэ мөнгөөр төлж, тэр мөнгө дахин илүүдэл болж, түүнийг татахын тулд дахин хүү төлдөг. Ийнхүү хүүгийн зардал өөрөө өсөх тойрог буюу цасан бөмбөлөгийн механизм үүсгэж, 2025 оны жилийн аудитлагдсан тайлангаар Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.8 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2 хувьд хүрсэн.

онголбанкны дунд хугацааны стратегийн тухайд өнгөрсөн хугацааны үйл ажиллагаандаа бодит дүгнэлт хийж, асуудлыг аргацаахгүй, үндэс сууриар нь шийдэх зорилгоор үнийн болон санхүүгийн тогтвортой байдал, Төв банкны засаглал ба цахим шилжилт гэсэн үндсэн гурван зорилтын хүрээнд 37 арга хэмжээг тусгасан дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр шинэчлэлүүд амжилттай хэрэгжсэнээр инфляц дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжиж, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдал үе шаттай нөхөгдөнө” гэж УИХ-д танилцууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *