Ази тивийн аварга шалгаруулах Муайтай боксын тэмцээн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Тай Нгүен мужид 2025 оны 6 дугаар сарын 19-26 өдрүүдэд болно.
Тус тэмцээнд Монгол Улсын Муайтай боксын шигшээ баг оролцохоор эх орноосоо мордлоо. Багийн ахлах дасгалжуулагчаар ОУХМ Б.Гантогтох ажиллаж, нийт 7 тамирчин боксын татамид хүч үзнэ.
Тодруулбал
Эмэгтэй:
-45кг Э.Намуунаа
-48кг Ч.Ариун-Энх
-57кг Э.Ариунзаяа
Эрэгтэй:
-51кг Н.Цогтгэрэл
-60кг Б.Амгаланбаяр
-71кг Н.Алтанбаяр
-60кг Д.Мөнх-Од нарын тамирчид өрсөлдөх бол шүүгчээр С.Мядагмаа ажиллах аж.
Муайтай шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс өмнө БНХАУ-ын Үндэсний шигшээ багийн тамирчидтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх гэнэ. Ингэснээр тухайн бүс нутгийн уур амьсгалд дасан зохицож, харилцан туршлага солилцож, бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэх юм байна.
