“Макс молл”-ын урдах замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр ирсэн байна. Уг мэдээллийн дагуу шалгахад “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй Ш гэмтсэн байв. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явсан нь тогтоогджээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклийн согтуу жолооч машинтай мөргөлджээ
