Богд Зонхова бурхны 16 метр өндөр зээгт наамлыг төв талбайд заллаа


Богд Зонхова бурхны 16 метр өндөр, 12 метр өргөн зээгт наамал шүтээн, Заяын гэгээнтний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдэнг Архангай аймгийн Цэцэрлэг хотод заллаа. Богд Зонхова бурхны зээгт наамлын хамгийн дээд хэсэгт гурван цагийн бурхныг бүтээжээ. Гурван цагийн бурхан гэдэг нь өнгөрсөн цагийн Одсүрэн бурхан, одоо цагийн Бурхан багш, ирээдүй цагийн Майдар бурхан юм. 

Гол хэсэгт Богд Зонхова бурхан арслан ширээн дээр нар, саран дэвсгэр дээр очир завилгаагаар, ном номлох мутарлахаар оршиж байна. Баруун мөрөн дээр нь билиг билгийн илд урлажээ. Энэ нь мунхгийн үндсийг үндсээр нь таслах бэлгэдэлтэй. Зүүн мөрөн дээр нь ширнэн буюу хоосон чанарын сургаал залжээ.

Доод хэсэгт Богд ламын тааллын шавь болох Чалцанжав, Хайдавжав нар Богд ламын айлдсан “Бодь мөрийн зэрэг”, “Тарнийн мөрийн зэрэг” судрыг барьсан байна. 

Богд Зонхова бурхны зээгт наамлыг урлахад “Гурван шүтээн” урлангийн үндсэн урлаачид, бусад 30 орчим урлаачтхй хамтран 6 сар зарцуулжээ. Үүнд 16х12 хэмжээтэй 300 м торго, 800 метр зээг, 192 метр берзент, 250 метр олс, 192 метр даавуу оржээ.

Мөн энэ өдөр Зая гэгээний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдүнг дархан цаазат Булган уулын энгэрт орших “Галданзуу” хийдэд заллаа. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *