Сэлэнгэ аймагт гарсан түймэрт машин техник хүрч очих боломжгүй байна


Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр сумдад одоогийн байдлаар 14 түймэр гараад буй.

Зарим сумдын нутагт гарсан түймэрт машин техник хүрэх боломжгүй байгаа учир нөхцөл байдал хүндэрчээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Онцгой комисс шөнийн 01:00 цагт хуралджээ.

Одоогийн байдлаар 12 түймрийн голомтод Онцгой байдлын 236 албан хаагч,14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *