Камеруны 92 настай ерөнхийлөгч Бияа сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ


Африкийн Камерун улсын ерөнхийлөгч Пол Бияа өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн, өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна.

Тэрээр уг мэдэгдлээ өөрийн Х хуудсандаа франц болон англи хэл дээр өнгөрсөн ням гарагт нийтэлжээ.

Мэдэгдэлдээ тэрээр ард түмнийхээ төлөө улс эх оронд нь тулгарч буй сорилтыг давахын тулд ахин нэрээ дэвшүүлж байгаагаа онцолсон байна.

Пол Бияа хэдийнээ өөрийн тэргүүлсэн Камеруны Ардын Ардчилсан Хөдөлгөөн намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх де-факто нэр дэвшигч байсан юм.

Ийнхүү тэрээр ирэх 10-р сард явагдах сонгуульд өрсөлдөхөө зарласнаар 8 дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болоод байна. 

Өдгөө 92 настай ерөнхийлөгч Пол Бияа Камерун улсыг 43 жилийн туршид удирдаж байгаа юм.

Камерун улсын 2025 оны ерөнхийлөгчийн сонгууль ирэх 10-р сарын 12-ны өдөр явагдах болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *