Филиппин улс Манила болон ойр орчмын мужуудын сургуулиуд болон төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ.
Даваа гарагаас үргэлжлэн орсон аадар борооны улмаас Манила хотын Марикина гол үерлэж, голын дагуу амьдардаг 23.000 гаруй иргэнийг шөнийн дотор нүүлгэн шилжүүлжээ.

Филиппинд жилд дунджаар 20 гаруй удаагийн шуурга, хар салхи болдог бөгөөд тус улсын хамгийн эмзэг бүс нутгууд ихэвчлэн өртдөг байна.