Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ 


Сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байгаа “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокуорын газар хариуцан шалгаж байгаа. Энэ сарын 18-нд  “Канте” цэнгээний газрын гадна мансуурсан үедээ нэгнээ бүлэглэн зодсон Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьж уржигдар суллаж хилийн хориг тавиад байсан юм. Тэгвэл прокурор эсэргүүцэл бичсэнээр тэднийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ. Мөн сэжигтэн Лувсандоржийн Алтан-Очирыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Хэрэгт холбогдогч Таван богд группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан хил давсан энэ сарын 27-нд эргэж ирнэ гэсэн мэдээлэл бий. Түүнийг Монголд ирэхээр нь  хар тамхины шинжилгээ авч, цагдан хорих эсэхийг хэлэлцэх гэнэ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *