Цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан сэжигтэй этгээдийг 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байр түрээслэн орогнож байхад нь баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж байна.
Дээрх этгээд нь цахим орчинд “Байр түрээслүүлнэ”, “Чингэлэг зарна” гэх мэт хуурамч зар байршуулан бусдыг залилсан бөгөөд урьдчилсан байдлаар 250 орчим удаагийн үйлдэл тогтоогджээ.
Тиймээс ард иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн, эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.